Төрийн өмчийн хороо өнгөрсөн он жилүүдэд, тодруулбал МАН-ынхан олуулаа байхад зарим байгууллагыг хувьчлахаар олонтаа ярьсан ч тэгтлээ хүчлээгүй. Үүний цаана улс төрийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлийг анхааралтай ажиглаж няхуур хандсан хэрэг. Харин Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн “тэнсэн” авсан өнөөгийн Засгийн газар төрийн өмчийг хувьчлахаар