УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан”  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ.