Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газарт энэ сарын 14-ний 19.59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэсэн байна.