Боко Харам бүлэглэл дахин 48 хүний аминд хүрэв
СӨҮЛ. /Ёнхап/. Нигерт 276 сурагч охидыг барьцаалсан Боко Харам зэвсэгт бүлэглэл дахин гурван тосгонд халдаж 48 хүний аминд хүрчээ.
Боко Харам бүлэг орон нутгийн цагаар энэ сарын 20-ны шөнөөс дараа өдрийн өглөө хүртэл Нигерийн зүүн хойд нутгийн сурагч охидыг хулгайлсан Чибок хотын ойролцоох гурван тосгонд халдаж, энгийн иргэдийн аминд хүрсэн байна.
- 4 comments
- Categories: Баримт, Бусад, Дэлхийн дахинд (7)