Сар шинийн ширээний идээ хэвийн боовны олдоц муу байжээ. Тавгийн идээгээ авахаар дугаарласан иргэд, ул боовыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан гэрэл зураг сошиал сүлжээгээр энэ өдрүүдэд нэлээд түглээ. “Дүнжингарав”, “Нарантуул” зэрэг томоохон зах, худалдааны төвүүдэд хэвийн боов худалдан авах гэсэн иргэдийн уртаас урт дараалал үүссэн. Зарим иргэн сар шинэтэй уралдан ул боовны