Өнөөдөр гурван ихэр хүү мэндэлжээ
Архангай аймгийн Батцэнгэл сумын залуу хос Т.Лхагвацэрэн, Б.Цэрэнням нар өнөө өглөөний 08:55 цагийн орчимд гурван ихэр хүүтэй болжээ. Залуу ээж Б.Цэрэнням нь Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-д нярайлсан бөгөөд ихэр хөвгүүд 2300 гр, 1800 гр, 2000 гр жинтэй бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Монголын үрс маш олон болтугай.
- Categories: Сайхан мэдээ (9)