Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 21 метр урт угсраа автобусны эхний хорин ширхэг нь энэ сарын 30-нд орж ирэх ажээ. Орж ирсэн автобусыг ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна. Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай юм.