Нийслэлийн гудамж талбайг зуны гуравхан сард өнгө үзэмжтэй байлгах гэж төсвийн өчнөөн зуун мянган төгрөгийг “булдаг” уламжлал энэ жил ч давтагдаж байна. Харин өмнөх жилүүдэд 400-500 сая төгрөг төсөвлөж, урдаас баахан цэцэг бөөндөж авчраад шороонд суулгаж, нүд хуурдаг байсан бол энэ удаад 200 сая төгрөг болгож, хэмнэлттэй загнаж байгаа юмдаг