Валютын ханш чангарсаар 1900-д хүрлээ. "Монголбанк өчигдрийн валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1891,10 төгрөгийн ханштайгаар банкуудад нийлүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1900 төгрөгт хүрлээ. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд ам.долларыг 1878-1894 төгрөгөөр худалдан авч, 1788-1900 төгрөгөөр зарж байна.