Түүх, соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт зүйлс, урчуудын дахин давтагдашгүй бүтээлүүд сувдаг сэтгэлтнүүдийн гараар орж, харийнхны нүдийг хужирладаг болсоор удлаа. Гэмт хэрэгтнүүд эх орныхоо түүх, соёлын дурсгалыг тонохдоо гадаадынхны гар хөл болох нь олон. Зарим нь бүр нарийн зохион байгуулалтад орсон олон улсын сүлжээнд элссэн байсан. Тухайлбал, Тарбозавр Батаар болон үлэг гүрвэлийн