Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид, сурагчдын эцэг эх өнөөдөр сургуулийнхаа гадаа жагслаа. Өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан ч өнөөг хүртэл нааштай хариу өгч, шийдвэрлээгүй байгаа юм. Тус сургууль хичээлийн хоёр байртай бөгөөд 2013 онд “А” байрны тааз