Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал эхэлсэн. Долоон цаг орчим үргэлжилсэн шүүх хурал түр завсарлан, хоёр цаг орчмын дараа шүүгчид шийдвэрээ танилцуулав. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон