12 настай хүү дээрэм хийжээ
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 12 дугаар байрны орчимд 12 настай хүү есөн настай Э-ийн гар утсыг дээрэмджээ.
Хохирогч Э нь есөн настай бөгөөд найзынхаа хамт явж байгаад дээрэмдүүлсэн аж. Хэргийг эргүүлийн цагдаа нар цаг тухайд нь илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
- 5 comments
- Categories: Бусад