2016 онд төрийн шагналт эрдэмтэн, Монголын утга зохиолын анхдагчдын нэг Хөдөөгийн Пэрлээгийн мэндэлсний 105, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Базарын Цэдэндамбын мэндэлсний 85, төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын мэндэлсний 80 жилийн ой тус тус тохионо. Энэ тэгш ойнуудыг ташрамдуулан Хэнтийн зохиолчдын бүтээлийн чуулган олны гарт хүрэх болно.