Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 30-31–ны өдрүүдэд 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүн, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 12 том хүн, таван бага насны хүүхэд бэртэж гэмтсэн