Орон сууцны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаа. Эрэлтэд ипотекийн зээл, эдийн засгийн идэвхитэй хүн амын өсөлт, гэрлэлт, гэр бүл салалт, орлогын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хэрэглээнд гарах өөрчлөлт нөлөөлдөг байна. 2013 онд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрөөс шалтгаалж эрэлт нэмэгдэн орон сууцны үнэ өссөн гэдэг.