Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, А.Тлейхан, Г.Баярсайхан, Д.Хаянхярваа, З.Баянсэлэнгэ нарын