УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэснээр өршөөлийн хуулийг хүлээж байсан олон аавын хүү “эрх чөлөө”-тэй болох боломж олдсон юм. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д бусдын бие махбодид санаатай хохирол учруулах, бусдын эд хө­рөнгийг дээрэмдэх, танхайрах, мөн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, төрийн албан хаагч