Дуниартсан хөндийн дундах хэдэн бор толгодын энгэрт зэрэгцүүлэн барьсан өртөөний гурван том гэр байх агаад хажууханд өртөөний ажилчдын хэдэн жижигхэн гэр харагдана. Гурван том гэрээс хүмүүс орж гаран нааш цааш их л яаруу гүйлдэнэ .Гэрийн гадаа хэдэн хүн адуу хураан бөөн тоос босгох агаад өндөр хээр морь унаж урт уурга