Саяхан болтол шүү дээ, шинэ зуун эхэлж байх үед Монгол Улс гадаадын хөрөнгийн зах зээлээс зээл авч чаддаггүй байлаа. Бид газар доороо баялагтай болохоос гар дээрээ валютгүй байсан цаг. Гадаадын орнууд хоол хүнсээр тусалж, гал алдахын даваан дээр минь цахилгаан станцаа засах, нүүрсээ авах мөнгө өгч, нийслэлчүүд хөлдчихөлгүй өвөлждөг байлаа.