УИХ-ын өнөөдрийн чуулганы хэлэлцсэн гол асуудал нь өргөн, нарийн царигийн асуудал байсан юм. Харин энэ асуудал Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн нарийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар шийдэгдлээ.