Сүүлийн жилүүдэд Увс аймгийн Өмнөговь суманд гар аргаар алт олборлох үйл явц даамжирсан. Энэ талаар шинээр сонгогдсон Засаг дарга Р.Төмөрчөдөртэй ярилцлаа. -Танай суманд хавар хэр болж байна. Мал төллөөд дуусчихсан уу? -Манай сумын мал сүрэг төллөөд дуусчихсан. Том малын зүй бусын хорогдолгүй, төлөө 98 хувьтай бойжуулсан сайхан мэдээтэй байгаа. -Алт олборлох үйл явцтай