Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Сэврэй, Баяндалай сумд руу онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүд туулах чадвар сайтай 12 машин техник, 42 хүний бүрэлдэхүүнтэй томилогдон гарлаа. 3 сарын 22-ны өдрөөс 24-ны хооронд нийт 31 хүн алга болж төөрсөн гэх мэдээллийг авч аврах эрлийн баг түргэн шуурхай ажилласнаар өнөөдрийн 15