Өмгөөлөгч М.Бүдхандтай ярилцлаа. -Та цагдаагийн бай­гууллагад олон жил мөрдөгчөөр ажилласан туршлагатай. Цагдаагийн албаа хүлээлгэж өгсний дараагаас хүчиндэх гэмт хэрэг болон хүний наймааны золиос болсон иргэдийг цөөнгүй олон жил өмгөөлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл заалтын талаар тантай ярилцах гэсэн юм. Болох уу? -Бололгүй яах вэ. -Та яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон