Tag : өгүүллэг

ӨГҮҮЛЛЭГ: Тавилангийн зөрөг

c5f50si9
Галсангийн Болормаа (зохиолч, сэтгүүлч) Дээлээ хөөргөж бүсэлсэн Дамиранг сумын төвийн худалдааны төвөөр ороход дэгжин авгай, хүүхнүүд худалдаанд шинэ содон бараа таваар ирснээ дуулгах гэж ам уралдан шаагилддаг юм. -Дамиа ах минь хэзээ ирээ вэ. За даа авгайдаа хайртай эрийн авдаг л бараа даа... Гар утасны шинэ загвар ирсэн... гэж Цэнгэлийг сул асгарсан шаргал

Ааваар дутсан амьдрал /өгүүллэг/

3_20191026145403
Жаахан байхдаа яагаад аавгүй байгаагаа төдийлөн л анзаардаггүй байж. Харин охин найман нас хүрч сургуульд орсон анхны өдрөөсөө эхлэн аавгүй байгаадаа их эмзэглэн, ичиж зовох болжээ. Учир нь Нансалмаа ээжээрээ овоглодог юм байж. Сургуульд орсон анхны өдөр ангийн багш нь -За хүүхдүүд ээ, миний нэрийг Тунгалаг гэдэг. Өнөөдрөөс эхлээд би

“Олон болоорой” /Богино өгүүллэг/

images
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд,

Амьдралыг өөрчилсөн мөч

jaal
Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Роберт гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа” гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж

Дэлхийн сүүлчийн шөнө (Өгүүллэг)

3ac377e44dbe5c5dgreat
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна. - Хэрэв энэ шөнө дэлхийн хамгийн сүүлийн шөнө байсан бол чи яах байсан бэ? - Би яах байсан бол гэж үү? Үнэхээр мэдмээр байна уу? - Тийм ээ. Үнэхээр мэдмээр байна. -

Цэргийн хүү (Өгүүллэг)

e8ea8eea7788ab9bgreat
Тэр эцгийгээ анх удаа кинон дээр л харжээ. Тэр үед жаалхүү таван настай байв. Энэхүү үйл явдал малын саравчинд болсон билээ. Тэнд жил болгон хонь хяргадаг юм. Тэрхүү малын саравч нь хиймэл занараар бүрэгдсэн байгууламж бөгөөд одоог хүртэл сангийн аж ахуйн суурингийн цаахна, уулын дор, замын хажуухантай оршдог бөлгөө. Ийш тэр ээжтэйгээ

Сохор (Өгүүллэг)

43ae3ae62fd92ec83af9ab9499c6d4ab
Бүчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй. Гэрлээ босож бүсгүй хүний төрх аль хэдийн бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо ерөөнд

Д.Гармаа: Чонын үүр

15318920855b4ed175631b8
Чонын үүр (өгүүллэг) Сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад, шөнө мэлтийтэл харж хэвтдэг болов. Заримдаа тавхай нь улнаасаа халуу оргиод байх суух газаргүй болоход хөнжлөө тийрч дэмий л тийчилж тийчилж түр дуг хийхдээ элдэв юм зүүдэлнэ. Маргааш нь тэр бухнээ зүүдэлсэн үү, эсвэл сэтгэлдээ санан дурссан уу, ойлгож ядна. Хүү бэр

Бүрхэг тэнгэр (Өгүүллэг)

cyprus_weather_500x500
“Бүрхэг өдөр байх чинь. Яг л тэр үе шиг...” гэж бодсоор цонх руу харж гартаа барьсан кофегоо шимэх төдий амтлаад гараа буулгахад аяга барьсан гар нь үл ялиг чичирхийлвэл кофены гадарга дээр үүссэн алтлаг хүрэн өнгийн хөөс шиг нимгэн өрөм нь цааш нааш хэлбэлзэнэ. Хатнаа ийнхүү гашуун оргисон хүчтэй хар кофе

“ӨНДӨР” ДОГМИД /Өгүүллэг/

15233301595acc2c6f4defd
Олоон жилийн өмнөх шинэ жилээр аглаг хөдөөгийн суманд болсон нэгэн явдлыг дурсъя. 1980-аад оны үед Шинэ жил нь сумын төвд болдог хамгийн сайхан баярын нэг байлаа. Өвлийн өвөө нь монгол дээл, үнэгэн лоовуузтай, цасан охин ч жимбийсэн хөх торгон дан тэрлэгтэй орж ирнэ. Өвөөгийн дагуулууд болох арван хоёр жил байна. Хулгана

Богино өгүүллэг: Ухаан суухыг нь хүлээсээр…

б_өа_бөб_бө
Өрөөн дотор нэг л бүгчим. Тиймээс цонхоо онгойлгохоор очлоо. Өнөөх машин яг л өчигдөр орой байсан тэр л газраа. Бадам ах цонхныхоо шилийг буулгачихсан яг манай өрөөний цонх руу хараад сууж байв. -Урнаа эгчээ. Бадам ах бас л гадаа ирчихсэн байна. Та дахиад л арын хаалгаар гарч гэр рүүгээ явах уу

Хэлний бузар /Өгүүллэг/

15167581165a67e4640aa3c
Үгүй энэ чинь юу гээчийн нүгэлтэй үг хэлдэг хүүхэд гээч вэ? Хэлний бузар шүглэчихэж. Аргагүй аргагүй, эцэг эх хоёр нь үргэлж хэрэлдээд байгаа хойно. Тэдний хэрүүлийн бузар хэлэнд нь шингэчихэж гэсээр Должин эмгэн ач хүүгийнхээ хэлийг мөнгөн хусуураар хусаж гарав. Тэгээд усаар дахин дахин зайлуулж, сайн угаа гэм! Ийм жаалхан