ӨВЛИЙН ШӨНӨ
Өнчин сартай ханьсахаар өвлийн тэнгэрийг төөлнөм.
Үзүүр нь зүү шиг үзүүрлэгдсэн хэлтгий цагаан саранд
Өндөгөө хатгана. Дусал ягаан цус гарна.
Өвлийн хурц мөсөн сар хуруу өвтгөнө. Ес эхлэжээ.
Өө, ганцаардалын мэсэнд өртөх гэдэг энэ үү?
Жавар тачиганахад ган сэлэм мэт сар улмаа гялалзана.
Зовлонт хэний толгой чиний ирэн дор гудайх гэж?
Хурууныхаа хундан улаан цусаар чамайг дүгрэглэн
- 110 comments
- Categories: Уран зохиол (20)