“Эко шөнийн тээвэр” төслийг туршилтын шугамаар хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг төслийн талаар Нийтийн тээврийн газрын Нийтийн тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодрууллаа. -Иргэдэд шөнийн цагаар үйлчилж байгаа троллейбусны талаар тодруулаач? -Зам тээврийн сайд, Нийслэлийн Засаг даргатай авто тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичигт зааснаар буухиа