Түүний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй, шувууд нь мөлхөж явдаг гэнэ. Хачин юм шүү гэх хөнгөн бодолд ээрэгдсээр, басхүү өсөж торнисон үймээнт хотоо “энэ лав түүний амьдардаг ертөнц биш” гэж харамласаар Ломбын Нямаа гэх өвгөн найрагчийн өрөөнд явж ортол булан нь нугарсан улаан хавтастай, нимгэхэн номныхоо эхний хуудсан дээр