Л.ДОЁД Коминтерний үеийнх шиг гаднаас дарамт шахалт үзүүлэхгүй, ЭЗХТЗ-ийн гишүүн орон гээд албан журмаар ногдох үүрэггүй Монгол Улс чөлөөтэй хөгжих замд орсон юмсан. Харин ядуурал буурахгүй, авлига багасахгүй, хүний хөгжлийн үзүүлэлтээр сүүл барьж, даяаршлын үеийн жишгээс хоцорч яваа тухай мэдээлэл дэлхийгээр нэг цацагддаг нь ичмээр. Эдийн засаг нь өсөөд байхад улс