Ким Чен Намын үхэлд дөрвөн иргэнийг сэжиглэж байна
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз улсад алуулснаас хойш долоо хоног өнгөрсний дараа энэ аллагад Пхеньяны гар хөл оролцсон байж болох ул мөр гарч ирсээр байна. Энэ хэрэгт Хойд Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэн эрэн сурвалжилж буйг Малайзын цагдаагийн газрын дэд дарга Ноор Рашид зарлав. 33 настай Ри Жи Хон, 34 настай Хон Сон Хак, 55 настай О Жон Гил, 57 настай Ри Жае Нам нарыг эрэн сурвалжилж байгаа аж. Тэд долоо хоногийн өмнө буюу Ким Чен Нам алуулсан өдөр Малайз улсыг орхин явжээ. Энэ дөрөв Малайзыг орхин хаашаа ниссэнийг Ноор Рашид хэлээгүй ч тус улсын тагнуулын ажилтнууд тэднийг олж илрүүлэхийн тулд Интерполтой хамтран ажиллаж байгааг дуулгав.
Одоогоор Вьетнамын паспорттой нэг эмэгтэй, Индонезийн харъяат бас нэг эмэгтэй, Малайзын нэг эрэгтэй, мөн Хойд Солонгосын нэг эрэгтэй хүнийг баривчлаад байгаа аж. Куала Лумпурын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдсэнээс үзвэл нэг эмэгтэй Ким Чен Намыг саатуулан анхаарлыг нь сарниулж байх хооронд өөр нэг бүсгүй нүүр рүү нь ямар нэг шингэн цацсан байна. Индонез бүсгүй цагдаагийн газарт мэдүүлэхдээ “Телевизийн хөгжилтэй нэвтрүүлэг хийж байгаа. Тэр хүнийг очоод саатуулаатах гэхээр нь итгээд хэлснээр нь хийсэн” хэмээнярьжээ.
Хойд Солонгосын дөрвөн иргэнийг дээрх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж буй нь “Хайрт удирдагч” Ким ЧенИрийн том хүүгийн үхлийн ард Пхеньяны эрх баригчид зогсож байгаа гэх хардлагыг улам нэмэгдүүлж байна. Түүнийг залгамжлагчийн тоонд Ким Чен Намын нэр нэг хэсэг хүчтэй сонсогдож байсан ч тэрээр бүтэлгүйтэж, улмаар эцэг нь бага хүүгээ (Ким Чен Ун) залгамжлагчаараа сонгосон билээ. Тэр цагаас хойш Ким Чен Нам Макаод амьдарч, үе үе хойдуудын дэглэмийг шүүмжилсээр байжээ. Залуу удирдагч Ким Чен Ун улс орноо бүрэнзахирахын тулд “цэвэрлэгээ” хийж 2013 онд хадам ах Чан Сон Тэкийг баривчлан цаазалж байв. Тиймээс түүний тэрслүү ахын үхэлд Пхеньяны эрх баригчдыг хардах үндэслэл байгаа аж. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч “Энэхүү хачирхалтай хэрэг явдлын ард Хойд Солонгосын дэглэм байгаа гэж бид үзэж байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй таван хүн Хойд Солонгосын иргэд байгаа нь ийм хардлага төрүүлж байна” хэмээн ВВС-дярьжээ.
Задлан шинжилгээний дүн хоёр долоо хоногийн дараа гарна гэж буй тул Ким Чен Намыг ямар хороор хордуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Хойд Солонгосын тал цогцсыг хүлээж авахыг хүссэн ч Малайзын эрх баригчид няцааж гэр бүлийнх
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл