Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус газрын ажилтнуудаас энэ мэдээллийг лавлахад “Дарга өнөөдөр ажилдаа ирээгүй, хаачсаныг нь мэдэхгүй” гэхээс өөр зүйл ярьсангүй. Прокурорын байгууллагынхан мэдээллийг няцаасангүй. Харин АТГ-ын эх сурвалж “Ж.Батбаярт холбогдох хэргийг шалгах явцад зайлшгүй хорьж, шалгах зүйл байсан учраас цагдан хорих саналаа