Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах