Сар шинийн баяр дөхсөн энэ үед шатахууны үнийг нэмсэн гэх яриа дэгдсэн нь олныг бухимдахад хүргээд байна. Иймд бодит байдал дээр үнэ нэмсэн үү, үгүй гэдгийг тодруулахыг зорилоо. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 30-50 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь нийслэлийн ШТС-уудад харилцан адилгүй байгаа. Зарим салбар үнээ нэмээгүй байхад нөгөө нь нэмчихсэн