Үнэний төлөө тэмцэгсдийг нь, үхэл аваад арилав Өвгөдийн захиасыг дагагсдыг нь, эрлэг туугаад морилов Будант цагийн тоосон дороос, бурангуй бүхэн өндийв Буурал дээдсийн голомт дээр, бузар бүхэн овооров Эвхрэн хэвтлээ ч эх орноо өмгөөлөх нь чамаас өөр хэнсэн? Энэлэн уйлаа ч элгэн түмнээ манлайлах нь чамаас өөр хэнсэн? Эвдрэн нурлаа ч эвлүүлж босгох нь чамаас өөр