Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм. Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын