УИХ-ын чуулганаар өчигдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэв. Гэхдээ хурлын уур амьсгалыг хараад байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд саналаа бүрэн нэгтгээгүй бололтой. “Улс төрийн нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалтыг Ж.Батзандан гишүүн дэмжихгүй гэсэн утгатай үг хэлж байна лээ.