АН-ын VII Их хурал энэ ням гаригт болно. Бараг Ерөнхийлөгчийн сонгуулийг багасгасан хувилбараар буюу гишүүдийнхээ дунд улс орон даяар сунгаа явуулж, намын даргаа сонгосон тэдний хувьд VII Их хурлаараа С.Эрдэнийг батламжилж, ирэх гурван жилийнхээ зургийг гаргах учиртай. Мөн удтал хэлэлцэж буй АН-ын Үндсэн дүрэм, үзэл баримтлалын шинэчлэлийг эцэслэн батлах хүлээлт бий.