АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад буцааж өгөхөөр болсон. Учир нь тус улстай “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн 9-р сард оролцсон билээ. Тэгвэл “Эдгээр үлэг гүрвэлийн араг яснуудыг мэргэжилтнүүдийн үзлэгт оруулж дууссан төдийгүй удахгүй Монгол руу ачуулна”