Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.31/ нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр эхлээд Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонтой танилцсан юм. Тус хотхон 2014 оны зун ашиглалтад орсон бөгөөд Монголын их сургуулийн анхны хотхон гэдгээрээ онцлогтой. Европ стандартын орчин үеийн