Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийн талаар зохиолч П.Батхуягийн бичсэн “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 29-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулахаар болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, хөгжмийн зохиолчоор Г.Түвшинтөр, зураачаар Э.Батхүлэг нар ажиллажээ.Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд Ц.Анхбаяр, Пагмадуламд Т.Баасансүрэн, Пунцагмайдарт Д.Энхтулга нар