Интернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилж манай улсын иргэд хохирогч болох тохиолдлууд нэмэгдэж байна. Тухайлбал, “Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 2014.03.06-ны өдөр Фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх хуурамч хэрэглэгчтэй харилцаа тогтоож улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай яриа гаргаж,