Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй. Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж , дарж хандалж байгаад уувал илүү чанартай.