ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ТЭМЦЭЛД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЕ!   Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан тэмдэглэлт ганцхан өдөртэй. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх үйлсэд сэтгүүлчид энэ л өдөр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгддэг. Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр бол сэтгүүлчдийн эрхээ хамгаалах, түүний төлөө тэмцэлд нэгдэх ийм л өдөр.