Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 20-ны өдрийг хүртэл хойшлоод байгаа. Эдгээр хүмүүсийг Н.Алтанхуягийн хөлд чирэгдэгсэд гэх тодотгол дагаж ирсэн. Я.Батсуурь Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн гэж нөхөрт 4 тэрбум 835 сая төгрөгийг чимээгүйхэн өгөөд тавиад туучихаагүй бол асуудал юундаа иймдээ тулахгүй байсан байх л даа.