Tag : яруу найраг

ЯРУУ НАЙРАГЧ ШАТАРЫН ЭНХБАЯР: АРЛААН ГУАЙ ЭРДЭНЭ-ОЧИРЫГОО БИЧГИЙН ХҮН БОЛНО ГЭЖ ИТГЭЖ ИХ ЭРХЛҮҮЛДЭГ БАЙСАН

32910016_1273481736115303_1069533091057369088_n
Монголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд билээ. -Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу

С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

23633144_1577578102302115_2117389099_o
Гэгээн гэрэлт сэтгэл, хүсэл тэмүүлэл, хүүхэд гэмээр догдлуун яриатай яруу найрагч, зохиолч, Сэрээнэнгийн Билигсайхан 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд зуурдаар таалал төгсч яруу найрагт хайртай уншигчид, уран бүтээлчид, төрөл садан, найз нөхөд, ойр дотныхондоо нөхөж баршгүй гарз, харуусал гуниг үлдээгээд одлоо. Ид хийж бүтээхийн хүсэлд автаж, ир нь ханасан цэл залуухан

П.Нямлхагва: Хүмүүний сэтгэлийг тунгалагшуулан, ариутгадаг зүйл бол яруу найраг

7ftnk1smg9dcbju6dgisnufbr2
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд “Машид тунгалаг” яруу найргийн үдэшээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар болон түүний дараагийн уран бүтээлийн тухай ярилцлаа. -Таны “Машид тунгалаг” нэртэй үргэлжилсэн үгийн номыг уншсан. Харин энэ номныхоо нэрээр тоглолтоо хийх гэж байгааг тань сонссон хүмүүс “Богино

ГҮҮР ХУУЧИРЧ ХӨХРӨӨД, УРСАН ОДОЖ БАЙГАА ЮМ ШИГ САЛХИТАЙ…ЖИМЭЭР

jpg3942220262013-01-21-17-37www.urlag_.mn_-529x1024
Эхлэл …Нэг их өтгөн “Манан дунд” нэг хүнтэй таарлаа. Надаас гал асууж байна. Азаар ганцхан ширхэг шүдэнз хайрцагт үлджээ. Хамгийн сүүлчийн итгэл найдвараа хүн харах гэж яаж л мэрийдэг билээ дээ. Хоёул энэ шүдэнзээ ямар нэгэн аргаар унтраалгүй асаахаар завдаж, алгаа хавсрахад нь би нөмөрлөв. Шүдэнз аслаа… Хоёр биений минь царайд

Алжаал тайлах яруу найраг

erhun0518
Эр хүн чамд Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч Эр хүн

Яруу найрагч Б.Ойдов Сүхийн талбай дээр улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв

SAM_45082817866642015-03-02-13-50[www.urlag.mn]
Жил бүрийн 3-р сарын нэгэн бол эх орончдын өдөр. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн, өөр бусад иргэний хөдөлгөөнүүд хамтраад Жанжин Сүхийн талбайд томоохон цуглаан зохион байгуулсан юм. “Ноён уулыг хамгаалах” нэрийн дор явагдсан уг цуглаан нь урьд өмнөх жагсаал цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг,

БОРОГ ӨВС ХҮСДЭГ БАРАГТАЙХАН ДУУЛЬ

ү.хүрэлбаатар
Арван хэдхэн настайгаасаа барааг нь хараад андахаа больж, “Алдартай хүн шүү ” гэсэн бодлоо мөн л тэр цагаас хойш 10 гаруй жил хадгалж явжээ. Үнэндээ хадгалахаас ч аргагүй байдлыг би өөртөө “хүчээр” тулгаж байсан санагдана. Өсвөрийн барилдаанд нэрээ бичүүлж, тун цөөхөн удаа туг тойрсон хэдий ч “Бөх болно” гэсэн дэврүүн

ЗОХИОЛЧ С.БУЯННЭМЭХ ЦААЗЛУУЛАХААСАА АЛЬ ЭРТ БУРХАНЫ ОРОНД ОЧСОН ТҮҮХТЭЙ

С.Буяннэмэх
Говь түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1902 онд С.Буяннэмэх төржээ. Есөн настайдаа нь түүнийг өвөрлөгч нутгийн Жирмийн чуулганы Тогтох тайж үрчлэн авч, гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болгосон байдаг. Дараа нь Өөртөө засах орны дунд сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг

Эцсийн бүлэгт…

10256419_1458660734370683_5422908503748795033_n
Сэтгэлээ тээн тэвэрч, үүрч, би олон голыг гаталлаа. Олон уулыг давлаа... олон цэцгүүд ч үрэгдэж.., Олон чулуу ч өнхөрлөө. Сэтгэл минь чийгтэн норж, хүндрэхийг ч үзэв. Нулимсууд дусагнан, дусал бүрт нь солонго татахыг ч харав. Нарны бэх нулимсанд буухыг мэдрэн мэдэрч мэгших минь дэлхийн гунигт орооцолдсон миний сэтгэл гэдгийг ч мэдэв. Сэтгэл минь яасан хүнд вэ? Сэтгэлээ дэвэргэж,

Б.Эрдэнэцог : Цагаан сар /яруу найраг/

d2859ae1826ac420big
Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар Нас буян нэмсэн хийморийн хишиг сар Цас мөс  ханзарсан монголын цагаан сар Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр Жаргалаараа зовлонгоо нууж

Б.Болдбаатар: Зүрхэнээс гарсан аялгууны дийлэнх нь хайрынх л байдаг

hhh
Дууны шүлэг л гэнэ. Яруу найрагт ямар ялгаа байна аа гэж зарим нь хэлдэг.  Харин энэхүү дууны шүлгийн айзам хэмнэл, ая данг мэдрэнэ гэдэг зүрхэндээ мөнхийн хөгжим эгшиглүүлж явдаг хүмүүсийн л хийдэг ажил аж. Хаа байсан Хөвсгөлийн тайгаас нь бус ч Мөрөнгөөс нь их хотын амьдралд хөл нийлүүлэн алхаж мэргэжлийн