Дэлхийн оргил Эверестийг эзлэх гээд долоон удаа бүтэлгүйтэж байсан Японы 36 настай уулчин Нобуказу Курики найм дахь удаагаа авирч байгаад өнөөдөр буюу Даваа гарагт амиа алджээ. Далайн түвшнээс дээш 8,850 метр өндөр уулын 7,400 метр дэх уулчдын отогт майхандаа унтаж байгаад амьсгал хураасан байсныг олсноо Балбын аялал жуулчлалын албаныхан мэдэгдсэн байна.