Хубилай хаан эзэлж авсан газар нутагтаа сэтгэл хангалуун бус байсан тул 1266 онд Японд анхаарлаа хандуулан эзэлж авахаар шийджээ. Тэрээр вассал орон байсан Солонгосын элчээр дамжуулан Японы засагт дагаар орох шаардлага хүргүүлж хүлээн авахгүй бол дайлаар мордоно гэдгээ анхааруулсан байна. Хубилай хааны санасанаар болж Япон улс түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй