УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг яллагдагчаар татлаа
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан АТГ, ЦЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж байгаа. Ингэхдээ уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг шалгаж байгаа юм. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт шалгаж байна.
- One comment
- Categories: Их уншсан, Мэдээлэл, СКАНДАЛ