Цагдаа нарын дунд ийм хэллэг бий болжээ. “Ядуусын хэрэг” гэж. Хүүхдээ санамсаргүй, эсвэл хайхрамжгүйгээсээ болж гэмтээж бэртээн, амь насыг нь хохироосон аль ч тохиолдолд эцэг, эхэд нь хариуцлага тооцох хуультай. Гэтэл цагдаа нар тэдэнд хариуцлага хүлээлгэе гэвч зовлон дээр нь зовлон нэмсэн хэрэг болдгоос ийн нэрийджээ. Энэ бол хүүхдийн түлэгдэлт.