ТОКИО. /NHK/. Нүдний хөдөлгөөнийг хянаж, нүд хэр ядарсан эсвэл нойрмог байгаа эсэхийг тодорхойлох боломжтой хамгийн сүүлийн үеийн загварын нүдний шилийг Японы судлаачид зохион бүтээжээ. Уг бүтээдэхүүнийг тус улсын Тохокү их сургуулийн мэдрэлийн өвчин судлаач Рюта Кавашиматай нүдний шилний сүлжээ дэлгүүр "JIN" хамтран зохион бүтээсэн байна. Нүд хөдлөхөд үүсч буй өөрчлөлтүүдийг нүдний